ЦЕГ: Мэс засалд орж амиа алдсан иргэний задлан шинжилгээний дүгнэлт гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна

ЦЕГ: Мэс засалд орж амиа алдсан иргэний задлан шинжилгээний дүгнэлт гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна

Энэ сарын 4-ний өдөр “SM медикал” эмнэлэгт хамар тэгшлэх болон эрэгтэйчүүдийн мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Уг асуудлаар түүний ар гэр гомдолтой байгаа талаар талийгаачийн төрсөн ах болох М.Баяраа  хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. 

Тэгвэл дээрх хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн улсын нэгдүгээр эмнэлэгт есдүгээр сарын 04-ний өдөр хүргэгдэн ирээд нас барсан гэх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.