22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг 20 хувь хумина

22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг 20 хувь хумина

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор 22:00 цагаас  хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-аас гаргажээ.  Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг 20 хувь бууруулна  гэж тооцоолсон байна.   Тодруулбал, үйлчилгээний байгууллагууд  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй, цагийн хуваарийг мөрдөхгүй байгаа учраас халдварын тархалт нэмэгдэж байгааг онцолсон юм. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд:Үйлчилгээний байгууллагууд гэрээний хэрэгжилтийг хангахгүй байна. Хурим найр зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсаар байна. Эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан. 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоох нь халдварын тархалтыг 20 хувиар хумих боломжийг олгоно. Хариуцлагын гэрээнд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Бааранд нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч  байгаа бол  гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал Хариуцлагын гэрээг цуцалж байгаа” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.