Шатахууны олдоц муу байна

Шатахууны олдоц муу байна

Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн долоо хоногт шатахууны нөөц хангалттай, үнэ нэмэгдэхгүй гэсэн мэдээллийг хийсэн ч АИ-95 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн.

Улмаар амралтын өдрүүдэд цөөнгүй шатахуун түгээх станцууд АИ92 бензинийг зараагүй. Мөн нэг машинд АИ95 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш олгохгүй байлаа. Энэ талаар АМГТГ-аас нэгдсэн мэдээлэл өгөөгүй бөгөөд шатахуун импортлогч нар албан ёсоор тайлбар хийгээгүй байна. Мөн зарим шатахуун түгээх станцуудад дизель түлш дууссан гэх шалтгаанаар зарахгүй байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.