Г.Ёндон: Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийднэ

Г.Ёндон: Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийднэ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ендон танилцууллаа. Улмаар шатахууны хомсдолтой холбоотой асуудалтай холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосныг мэдэгдлээ.

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: “Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. Бид “Роснефть” компаниас сар бүр 28 мянган тонн бензин авах ёстой. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн бензин авах захиалга өгсөн байв. 

Ийм нөхцөл байдал үүссэн учраас улсын шатахууны хэрэглээг тогтмол хэмжээнд байлгахын тулд Хятад улсын “Чайна ойл” компанитай таван аж ахуйн нэгж болох “Петровис”, “Шунхлай”, “Магнай трэйд”, “Сод Монгол”, “Лэкс ойл” компанитай гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нэг сар гаруй хугацаанд хэрэглэх шатахууны мөнгийг төлж, гэрээгээ хийгээд баталгаажуулчихсан. Наашаа явах вагоныхоо кодыг авчихсан. Бид ямар нэгэн шатахууны хомсдол үүсгэхгүйгээр Хятадаас шатахуун нийлүүлэх дүр зурагтай байсан. Гэтэл есдүгээр сарын 20-ны өглөө ОХУ-ын “Роснефть” компаниас өгөх ёстой хэмжээгээ 17 мянга гэж хэлсэн учраас ойролцоогоор 9-10  мянган тонн шатахууныг үлдсэн хугацаанд өгөх ёстой байсан. Гэтэл өчигдөр аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсон гэх мэдэгдэл гэнэт өгсөн. Яг үүнтэй давхцаж Хятадын Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хийсэн гэрээний дагуу төмөр зам дээр вагон тавих боломжгүй байна. Учир нь Хятад улс дотооддоо их хэмжээний төмөр замын ачааны эргэлт, Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг  есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон гэдэг мэдээ ирсэн. Бид найм хоногийн турш бензинийг хязгаартай худалдах боллоо. Бээжинд суугаа Элчин сайд ноот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдрүүд байв” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.