Талибан: Цаазын болон гар тайрах ялыг сэргээнэ

Талибан: Цаазын болон гар тайрах ялыг сэргээнэ

Талибан хөдөлгөөнийхөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн гарыг тайрах, нийтийн өмнө цаазаар авах ялыг сэргээхээр төлөвлөжээ.

Энэ талаар тус хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Мулла Нооруддин Тураби Associated Press агентлагт өгсөн  ярилцлагынхаа үеэр мэдэгдэгсэн бөгөөд тэрээр 1996-2001 онд Талибанчууд засаглаж байхдаа стадионд олон нийтийн өмнө ийм хатуу ялыг гүйцэтгэдэг байснаа больж магадгүй хэмээсэн байна.

Учир нь тухайн үед цаазын ялыг хохирогчийн гэр бүлийн хэн нэг нь гэмт хэрэгтний толгойд тулгаж буудах аргаар гүйцэтгэдэг байжээ. Харин хулгайн хэрэг үйлдсэн этгээдийн гарыг олны нүдэн дээр тайрдаг байсан бөгөөд хэрэв бусдын эд зүйлсийг дээрэмдсэн бол гарыг хөлтэй нь хамт тайрдаг байсан аж.

Тухайн үед ялыг оноохдоо шүүх хурал хийдэггүй харин Исламын шашны номлогчдын шийдвэр голлодог байжээ. Тэгвэл энэ удаад эмэгтэйчүүд оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүн ял оноож байхаар болсон талаар Мулла Нооруддин Тураби ярьсан байна.

Талибанчууд засгийн эрхэнд гарснаасаа хойш жижиг хэмжээний хулгай хийсэн этгээдүүдийг гудамжаар явуулж, хүмүүст жигшүүлэх шийтгэлийг хэд хэдэн удаа хэрэглэжээ. 

Эх сурвалж: apnews.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.