“BTS” хамтлаг Лос-Анжелес хотод тоглолт хийнэ

“BTS” хамтлаг Лос-Анжелес хотод тоглолт хийнэ

БНСУ-ын “BTS” хамтлаг энэ оны 11, 12 дугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотноо тоглолт зохион байгуулна гэж “Big hit” энтертайнментаас мэдээлжээ.

Тодруулбал, “BTS Permission To Dance On Stage – LA” тоглолт энэ оны арваннэгдүгээр сарын 27, 28, арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдахаар болсон талаар тус энтертайнментийн мэдээлэлд дурдсан байна.  

АНУ-д болох уг тоглолт нь “BTS” хамтлагийн 2019 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотод хийсэн тоглолтоос хойших эхний амьд тоглолт гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн тоглолтын тасалбарыг “Ticketmaster” цахим хуудаснаас худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг шүтэн бишрэгчдийн “Weverse” платформоос авах боломжтой юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.