Дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгож, түүнийг нь барьцаалдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй

Дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгож, түүнийг нь барьцаалдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар Газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. 

Газрын хуулийг өөрчилснөөр…  

  • Нийтийн орон сууц өмчлөгчдөд орон сууцны доорх газар, орчны газрыг нь хувь ноогдуулж эзэмшүүлнэ
  • Төрийн байгууллагын эзэмшил газрыг дарга нь “зарах”-ыг хязгаарлана
  • Дуусаагүй барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж, барьцаалан орон сууц өмчлөгчдийг хохироодог явдлыг таслан зогсоох юм байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын захирал, эрхлэгч зориулалтыг дур мэдэн өөрчилж ирсэн. Энэ газрын асуудлыг дагасан авлига өнгөрсөн 20-30 жилийн туршид байсаар ирлээ. Одоо хуулиар зохицуулах цаг болсон. Хүүхдийн тоглоомын талбай бүр дээр орон сууц баригдаж байна. Мөн дуусаагүй барилга буюу карказ дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгож, банк санхүүгийн байгууллагад барьцаалдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 500 гаруй барилгын компани баригдаагүй орон сууцыг барьцаалж, зээл авсан байна. Ийм луйврын орон сууцад захиалга өгсөн иргэн 20 мянга гаруй болсон. Хохирлын мөнгөн дүн хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна гэж мэдээллээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.