Хас тэмдгийн үүсэл гарал, бэлгэдэл

Хас тэмдгийн үүсэл гарал, бэлгэдэл

Хас тэмдгийн үүсэл гарал, бэлгэдэл
Монголчууд олон зуун жилийн туршид хас тэмдгийг дээдлэн залж, түүх судар, туг далбаандаа хүртэл бэлгэдэл болгон оруулсаар ирсэн түүхтэй билээ.
Иймээс хас тэмдэг хаана хэдийд, хэрхэн үүссэн, ямар утга учир, бэлгэдэлтэй, хэрхэн өөрчлөгдсөн тухай товчхон сонирхуулъя.
Мянга мянган жилийн тэртээгээс хас тэмдгийг улс орнуудад өргөн хэрэглэж байсан бөгөөд маш эртний бэлгэ тэмдгийн нэгд зүй ёсоор ордог байна. Хас тэмдэг тэртээх хүрэл зэвсгийн үед Европын зарим улсад “Нарны хэрээс” хэмээн дээдлэгдэж, нарны аймаг эрхэс гаригуудын төлөөлөл болж байж. Түүнчлэн чулуун зэвсгийн үед эртний Ром, Этрускан, Балти хавийн бүс нутгуудаас хас тэмдгийн хээ ваар сав, баримал гээд олон арван эд өлгийн зүйлст тусгалаа олж байсан нь археологийн олдворуудаас харагддаг.

Хас тэмдгийг улс болгонд өөрсдийнхөөрөө дуудан нэрлэсээр ирсэн түүхтэй. Хятадад- ван, Англид- фулфот, Монголд- хас хэмээж байхад Грек, Германд мөн л өөрөөр дууддаг аж.
Өмнөд Америкийн эртний соёлт Майяагийн урлагт ялангуяа Навахо индиан омгийнхон хас тэмдгийг цэвэр ариун сайн сайхны шинж хэмээн дээдэлдэг байжээ.

Харин Азид эртний түүхт Хиндийн соёл иргэншилтэй холбоотойгоор үүсэн бий болсон гэж үздэг байна. Энэтхэгт үүсч хөгжсөн гурван том шашин хинду, жайнизм, буддизмын сургаал номлолууд  санскрит хэлээр бичигдэж, хас тэмдэг ч эдгээр шашинд өөрийн гэсэн учир бэлгэдэлтэй тул “Свастик” гэж санскритаар нэрлэгддэг.

Манай он тооллын өмнөх V зуунд буюу 2500 оны тэртээд үүсч хөгжсөн буддын шашны эртний судар бичгүүдэд хас тэмдгийг хоёр янзаар дүрслэн бичсэн байдаг юм. Эхний дүрслэл нь PS. Хэрээсэн тэмдгийн үзүүрүүдийг баруун тийш нугалан цагийн зүүний дагуу байрлуулсан энэхүү тэмдгийг аз хийморь, хүч чадал, амьдрал, эд баялаг их байхын шинж гэдэг.

•Буддын шашинд, хас тэмдгийг аз хийморьтой, азтай одтой байхын тэмдэг хэмээсээр өнөөдрийг хүрсэн байна.
•Жайнизмд харин хас тэмдгийн хэлбэр дүрс нь залбиран мөргөх дөрвөн зүгийг заасан бөгөөд энэхүү газруудад амьд бие, амьтан, ургамал ахин төрөх учиртай гэж үздэг. •Харин Хинду шашинд эсрэгээрээ MS зүүн тал руу харуулан цагийн зүүний эсрэг дүрслэх агаад шөнө, ид шид, цэвэр ариун, догшин дарь эх Кали хэмээн бараан талын утгыг агуулдаг байна.
Жайнизм, Хинду шашныхан хас тэмдгийг данс тооцооныхоо дэвтрийн хуудсанд хавчуулах, хурим найрын ёслолд, шинээр мэндэлж буй үр хүүхдээ хүлээж авах, орон гэрийнхээ үүд хаалганыхаа дээр залж тавихаас гадна өргөл барьцанд  хүртэл өргөдөг журамтай аж.
Хас тэмдэг ийнхүү дэлхийн олон орнуудын түүх шашин соёлтой үргэлж холбоотой байсан бөгөөд тэр дундаа Азийн улс орнууд, Энэтхэг, Хятад, Солонгос, Япон, Түвд, Монголд өргөн дэлгэр тархан дэлгэрсэн түүхтэй билээ.

Олон мянган жилийн туршид бусад олон орны шашин шүтлэгт дээдлэгдэн ирсэн тэмдэг бэлгэдлийг фашистууд булаан авч эсрэгээр ашигласнаар утга агуулгыг нь огт өөр болгосон нь өнөөдөр балагтай байгаа юм.

Буддын шашин тархан хөгжсөнөөр, хас тэмдгийг түвдүүд бөө мөргөл, шашиндаа хэрэглэж, Монгол, Солонгос, Хятад, Вьетнам зэрэг улсууд хас тэмдгийг аз хийморь, эд баялаг элбэг арвин байх төдийгүй мөнх орших, цэвэр ариун, урт удаан наслахыг ерөөл бэлгэдэл гэж дээдэлдэг болжээ. Иймээс эдгээр орнууд хас тэмдгийг хийдийн орой дээр залах, бурхан буддагийн хөлийн ул мөр дээр, мөн туг далбаандаа тавин тахин шүтнэ. Хас тэмдгийн дөрвөн зураасыг нар, салхи, ус, шороо зэрэг элементийг илэрхийлж байгаа төдийгүй хавар, зун, намар, өвлийн тойрог, эргэх амьдрал хэмээдэг аж.

Адольф Гитлер намынхаа шинэ туганд өөрийн гэсэн сүлд тэмдэг хайсаар 1920 оны наймдугаар сард өөрсдийнхөө шинэ тугийг гаргахдаа хас тэмдгийг авч ашигласан юм.

ХАС ТЭМДГИЙН УЧИР УТГА ӨӨРЧЛӨГДСӨН ТУХАЙ

Аль эрт МЭӨ 3000 гаруй жилийн тэртээд Индус хөндийн соёл иргэншлийн үеийн олдворт хас тэмдэг нь сайн сайхны бэлгэдэл байсныг Германы нацистууд дэлхийн II  дайны жилүүдэд авч ашигласнаар жинхэнэ утга чанараа алдахаар үл барам бүр эсрэг утгатай болж хүмүүсийн үзэн яддаг тэмдэг болсон  гашуун түүхтэй. Адольф Гитлер намынхаа шинэ туганд өөрийн гэсэн сүлд тэмдэг хайсаар 1920 оны наймдугаар сард өөрсдийнхөө шинэ тугийг гаргахдаа хас тэмдгийг авч ашигласан юм.
Туган дахь улаан өнгө нийгэм дэх үзэл бодлын хөдөлгөөн, цагаан нь зөвхөн Герман үндэстнээ цэвэр байлгах санаа, харин хас тэмдгийг ялалт хүч чадлын бэлгэдэл төдийгүй, еврейчүүдийн эсрэг үргэлж тэмцэхийг илэрхийлэл болгож. 1932 онд Гитлер засгийн эрхэнд гарснаар хүчийг авч германчуудыг европын “ари арьстанууд” – дээд язгуурын цагаан улс тиймээс хас тэмдэг нь герман цус цэвэр хүчирхэг, мөнх байх бэлгэдэл юм гэж тайлбарласан юмсанж. Европоос гарал үүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс XIX-XX зууны эхээр Иран болон өмнөд Энэтхэгт очиж суурьшиж байсан түүхтэй билээ. Эдгээр хүмүүсийг санскрит хэлээр ари буюу “дээд язгуурынхан” хэмээдэг байж. Иймээс Гитлер германчуудыгаа Европын “ари арьстанууд – дээд язгуурын улс”, герман цус гэдэг бусдаас цэвэр, герман хүн гэдэг  дээгүүр хүчирхэг гэж тунхаглаж.
Ийнхүү аз хийморь, урт удаан наслах, сайн сайхны бэлгэдэл болж байсан хас тэмдэг нь бусад өөр улс үндэстнийг үзэн ядах, тэдний эсрэг бөөнөөр харгислан устгах хүчирхийллийн бэлгэдэл болж хувирчээ. Дэлхийн II дайнд хас тэмдэг фашистуудыг таних үхлийн ёр болж зургаан сая еврей хүнийг шатаах зууханд амьдаар нь хуйхлан амь насыг нь хөнөөсөн билээ. Олон мянган жилийн туршид бусад олон орны шашин шүтлэгт дээдлэгдэн ирсэн тэмдэг бэлгэдлийг фашистууд булаан авч эсрэгээр ашигласнаар утга агуулгыг нь огт өөр болгосон нь өнөөдөр балагтай байгаа юм.

ХАС ТЭМДЭГ ӨНӨӨДӨР

Гадаадын улс орноор зорчиж явахдаа хас тэмдэгтэй гоёл чимэглэл, эд өлгий зүйлс, туг дарцаг биедээ авч явах аваас хэрэг шуугиан дэгдээж, арьс өнгөний үзэл, гэмт хэргийн цуст тэмдэг хэмээн хатуу шүүмжлэлд өртөхөөс гадна хууль зөрчсөн хэрэгт орж болзошгүй юм. Өнөөдөр хас тэмдгийн талаар олон улс орнууд өөрийнхөө хууль дүрэмдээ тодорхой нарийн заасан заалтыг оруулсан байдаг.

Жишээлбэл: Унгар улсад гэхэд хас тэмдгийг хэрэглэх аваас баривчлан шийтгэл хүлээлгэдэг харин тодорхой мэргэжлийн хүмүүс, академичид боловсролын чиглэлд түлхүү хэрэглэдэг бол, сэтгүүлчид хүндэтгэх шалтгаанаар үзэл бодлоо илэрхийлэхэд харуулж болдог байна.
Фашизмын харгислал хүчирхийллийг хамгийн ихээр амсч туулсан орны нэг Польшид олон нийтийн газар хас тэмдгийг үзүүлэх хийгээд хэрэглэх аваас найман жил хүртэл шоронд хорихоор хуулиндаа заажээ. Бразилд хас тэмдгийг сурталчилсан тохиолдолд мөнгөн торгууль төдийгүй таван жилээр шоронд хорих хуультай гэх мэт.
Харин Азийн орнууд Энэтхэг, Балба зэрэг улсад хас тэмдгийг өнөөдрийг хүртэл аз хийморь, эд баялгийн даллага хэмээсээр байгаа ажээ. Непалийн бизнес худалдаа, хөрөнгийн биржийнхэн өдгөө хас тэмдгийг лого болгон бэлгэдэж хуучин уламжлалаа хадгалсаар байна.

Д.Аззаяа



Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.