О.Дашпагма: Вакцины нэмэлт тунд 55-аас дээш насны иргэд идэвхтэй хамрагдаж байгаа ч энэ нь хангалтгүй байна

О.Дашпагма: Вакцины нэмэлт тунд 55-аас дээш насны иргэд идэвхтэй хамрагдаж байгаа ч энэ нь хангалтгүй байна

ЭМЯ-наас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр “Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил хоёрдугаар сараас хойш зохион байгуулагдаж байгаа. Энэ хугацаанд төлөвлөгөөний дагуу 12-оос дээш насны иргэдийг хамруулж байгаа бөгөөд аравдугаар сарын 07-ны өдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 95.5, хоёрдугаар тунгийн хамрагдалт 90.5 хувьтай байна.

Энэ нь нийт хүн амын 69.2 хувийг эхний тунд, 65.6 хувийг хоёрдугаар тунд хамрагдсан гэсэн үг. Харин гуравдугаар тунг хийх ажлыг наймдугаар сараас эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Одоогоор улсын хэмжээнд 332 мянган иргэн буюу нийт хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 15.6 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Харин насны бүлгээр нь авч үзвэл 55-аас дээш насны иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдаж байгаа. Гэсэн  хэдий ч хангалттай хэмжээнд биш байна. Тиймээс 18-аас дээш насны иргэд та бүхэн дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг хүсч байна гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.