III улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаан олголт авах боломжтой хугацаа өнөөдөр дуусна

III улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаан олголт авах боломжтой хугацаа өнөөдөр  дуусна

2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусч байна. 

Тиймээс иргэн та гуравдугаар улирал буюу 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дээрх системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. Буцаан олголтыг энэ сарын 2-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлэх юм байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг улирал тутамд буцаан олгодог бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.