Хөгжмийн наадамд оролцсон 500 гаруй хүнээс коронавирусний халдвар илэрчээ

Хөгжмийн наадамд оролцсон 500 гаруй хүнээс коронавирусний халдвар илэрчээ

Шотландад өнгөрсөн сарын эхээр зохион байгуулагдсан “TRNSMT” хөгжмийн наадамд оролцсон 500 гаруй хүнээс коронавирусний халдвар илэрчээ.

Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлж байгаагаар “TRNSMT” хөгжмийн наадамд оролцсон 551 хүнээс коронавирусний халдвар илэрсэн бөгөөд тэдгээрийн ойрын хавьтал гэх 1645 орчим хүнийг тогтоосон байна.    

“TRNSMT” хөгжмийн наадам нь Шотландад “COVID-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш зохиогдсон анхны олон нийтийн арга хэмжээний нэг юм. Түүнчлэн зарим хүмүүс халдвар авсан байх хугацаандаа “TRNSMT” наадамд оролцсон байж магадгүй гэж Шотландын Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Учир гь есдүгээр сарын 10-12-ны хооронд гурван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд 50.000 орчим хүн оролцсон байна. Түүнчлэн оролцогчдыг нэвтрүүлэхээс өмнө коронавирусний шинжилгээний бичгийг шалгаж оруулж байжээ. 

эх сурвалж: bbc.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.