Өнөөдөр хөхний даруулгагүй өдөр тохиож байна

Өнөөдөр хөхний даруулгагүй өдөр тохиож байна

Жил болгоны аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүд хөхний даруулгагүй өнгөрүүлдэг.

Хөхний хорт хавдрын талаарх мэдээллийг эмэгтэйчүүдэд хүртээмжтэй түгээх зорилгоор ийнхүү NoBraDay буюу хөхний даруулгагүй өдрийг дэлхийн улс орнуудад зохион байгуулдаг. Энэ өдрөөр идэвхтнүүд бэлгэдэл болгон ягаан тууз зүүдэг. Мөн зарим улс оронд энэ өдөр байшин барилгууд хүртэл ягаан өнгийн гэрэл асаадаг.

Хөхний даруулгагүй өдөр нийгмийн сүлжээний хэрэглэгчид #nobra, #nobraday гэх мэт хаштаг /hashtag/ бүхий зургуудаа нийтэлдэг. Энэ үйлдлээрээ тэд хөхний хорт хавдар өвчин туссан охид эмэгтэйчүүдийг сэтгэл санаагаар дэмжиж байгаагаа илэрхийлж, биеэ барьсан хувцас өмсдөг уламжлалаас аль болох ангижрахыг уриалдаг. Нэг зүйлийг сонирхуулахад аравдугаар сарын сүүлчээр АНУ дахь лалын шашинт байгууллагууд ягаан өнгийн хиджаб өмсдөг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ба тэд хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буйгаа ингэж илэрхийлдэг ажээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.