Цэс Close

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш ил болно

УИХ-аас өнгөрч онд Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор болсон билээ. Энэ хүрээнд 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдах бөгөөд сонгуулийн тойргийг томсгож,  бүсчлэх байдлаар явуулахаар УИХ тогтсон. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид илүү өргөн хүрээнд буюу бүс нутгийн хэмжээнд сонгогчдын саналыг авахын төлөө өрсөлдөнө. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог болон мандатын хуваарилалтын мэдээллийг нийтэд мэдээлсэн бөгөөд сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө мэдэгднэ. Улмаар тухайн өдрөөс хойш 2024 оны УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох юаж.

Харин нэр дэвшүүлэх ажиллагаа нь санал авах өдрөөс 45 өдрийн өмнө эхлээд долоо хоногийн хугацаанд дуусна. Энэ жилийн тухайд тавдугаар сарын 14-20-ны өдрийг дуустал долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах юм байна. Үүний дараагаар нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор ил болно гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах