2025-2026 оны хичээлийн жилийг гурван улиралтай байхаар баталжээ

2025-2026 оны хичээлийн жилийн гурван улирлын бүтэцтэй байхаар баталсан болохыг Боловсролын Яамнаас танилцуулжээ.
Тухайлбал өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан байна. Ингэснээр бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхлэх юм. Ид хүйтны үеэр амралтыг ийнхүү сунгаснаар ханиад томуугаас сэргийлэх нөхцөл болно хэмээн Боловсролын Яам үзжээ.
Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээл нь эхэлнэ.
Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.
Мөн өвлийн амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа учраас зургадугаар сард нэг долоо хоног сунгаж хичээллэнэ. Энэ нь зургадугаар сарын 8-12-ны хооронд хичээл амрана гэсэн үг. Зургадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын долоо хоног байна. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг хэмээн Боловсролын Яам мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх