ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн гэрт ЭЦГ-аас нэгжлэг хийж, 20 мянган доллар илрүүлжээ
ЭЦА-наас энэ сарын 9-нд буюу өчигдөр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам доллар гэрээс нь олджээ.
Тодруулбал. Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран Хилийн цэрэг болон Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. 1000 тонн буюу 10 автомашин нүүрсийг бүртгэхгүйгээр нууцаар гаргасан хэрэгт Гашуун сухайтын Гаалийн байцаагч Э, Хилийн цэргийн хоёр офицер нар оролцсон байж болзошгүй тул шалгагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх