Цэс Close

Хогийн цэгээс шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олджээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээрээс шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, энэ сарын 14-ний 15:14 цагт шуудайн дотор хүн хийгээд хаясан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

хэргийг ЦЕГ-аас тодруулахад "Урдчилсан байдлаар 40 орчим насны эмэгтэй болох нь тогтоогдсон. Шуудайнд хэр удсаныг тогтоохоор ажиллаж байна. Нас бараад удсан байх магадлалтай. Тус хэргийг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна" хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах