Хүнс, худалдааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа
ХХААХҮ-ийн яамнаас Азийн хөгжлийн банкны техник туслалцааны шугамаар хэрэгжиж буй “КОВИД-19”-ийн хямралын үе дэх Монгол Улсын хүнсний хангамжийн аюулгүй байдлын эрсдлийн удирдлага” төсөлтэй хамтран Монгол Улс дахь хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнс болон худалдааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“КОВИД-19” цар тахлын үеийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл болон шуурхай хариу арга хэмжээний төлөвлөгөөг аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын яамнаас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хэрхэн хангах, анхаарах асуудлыг сургалтын үеэр танилцуулан, хэлэлцүүлэг хийж санал солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх