Лиз Трасс Их Британын Ерөнхий сайд боллоо
Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс эрх баригч Консерватив намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Борис Жонсоны халааг авч, Ерөнхий сайдын албыг хашихаар болж байна.
1975 онд төрсөн Лид Трасс нь либерал ардчилсан үзэлтэй бөгөөд гадаад бодлогодоо хүч түрсэн, хатуу байрь суурийг баримталдаг гэгддэг. Тэрбээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд өрнөсөн Их Британын Консерватив намын даргын сунгаанд өрсөлдөгч Энэтхэг гаралтай улс төрч, Сангийн сайд асан Риши Сунакийг ялж намын дарга болсноор Их Британын дараагийн ерөнхий сайд болж буй юм. Энэ удаа Консерватив намын гишүүд уламжлалаа даган алдарт Оксфордыг төгсөгчийг Ерөнхий сайдаараа сонгосон аж.
Лиз Трасс Оксфордын ИС-г философ, улс төр, эдийн засгийн мэргэжлээр суралцаж төгссөн өндөр боловсролтой нэгэн бөгөөд сургуулиа төгсөөд л шууд Их Британын хамгийн ахмад, нэр хүнд бүхий Консерватив намд гишүүнээр элссэн. Улс төрийн гараагаа эхлээд гурван ч удаа сонгуульд оролцоод дараалан ялагдал хүлээж байсан боловч шантралгүй явсаар Парламентын гишүүн болсон. Тэрвээр өнгөрсөн хугацаанд ерөнхий сайд Theresa May, David Cameron, Boris Johnson нарын засгийн газарт Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад худалдааны сайд, Байгаль орчны сайд, Гадаад хэргийн сайд зэрэг томоохон албуудыг хашсаар ирсэн туршлагатай улс төрч юм.
Гадаад хэргийн сайдын хувиар ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергеи Лавровтой уулзан Орос, Украйны дайны асуудлаар ярилцаж байхдаа "ОХУ-ын Воронеж, Ростов мужуудыг ОХУ-ын газар, нутаг гэж хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн хачирхалтай зүйл хэлж алдаа гаргаж байжээ. Энэ алдаа нь түүнийг мэргэжлийн хувьд мэдлэг, чадвар сайнгүй гэсэн ойлголтыг олон нийтэд өгүүлсэн байдаг. Тэрвээр нөхөр, хоёр охины хамт амьдардаг гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл үлдээх