Ч.Өнөрбаяр: Нэг нам дангаар засаглаад эдийн засаг хөгждөг байсан бол Хойд Солонгос тэргүүлэх улс байх байлаа

Үнийн өсөлт, долларын өсөлт гэнэт бий болоогүй. Энэ нь засгийн газрын хоёр жилийн оновчгүй бодлогын үр дүн гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээллээ.
Тэрбээр, эрх баригчид хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаанд мөнгө зарахаас өөр юм хийхгүй эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байна. Энэ янзаараа ам.доллар удахгүй 4000 мянган төгрөгт хүрэх юм байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ эрс өснө. Хүмүүсийн авч буй цалин цаас болно. Эрх баригчид хөрөнгө оруулагчдыг татахын тулд уул уурхайн форум хийж байна. Хурал зөвлөгөөн хийснээр эдийн засаг өсөхгүй. Хэрвээ нэг нам дангаар тогтвортой байгаад тухайн улс хөгждөг бол Хойд Солонгос тэргүүлэх эдийн засагтай улс болох байлаа. Монголчууд улс төрийн эрх чөлөөгүй амьсгалж чадахгүй. Долларын ханш өссөн нь Монголбанк бодлогын хүүгээ өсгөөгүйгээс болсон гээд хэд хоногийн өмнө нэмсэн. Үүнийг дагаад олон асуудал үүснэ. Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд иргэд доллар ихээр авч нөөцлөөд байгаатай холбоотой үнэ өсч, хомсдол үүслээ гэж байна. Харамсалтай нь, Монгол Улсын иргэдийн 80 хувь нь цалингааас цалингийн хооронд амьдарч байхад яаж доллар авч нөөцлөх юм. Өнөөдөр бодлогын хүү өссөнөөр нь үнэн чанартаа дунд давхарга алга болно" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх