Д.Сарангэрэл: Бодлогогүйгээр, болгоомжгүйгээр хэлсэн үг олон хүнийг бухимдуулсанд уучлал гуйж байна
Төрийн ордонд өчигдөр болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.
Тэрээр энэ талаар мэдээлэл хийж,“Улны айлууд” хэмээн болгоомжгүй үг хэлж, алдаа гаргасандаа хүлцэл өчиж байгаагаа мэдээллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл: Өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс дор байгаа айлуудыг “улны айлууд” хэмээн нэрлэж, болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа миний бие хүлцэл өчиж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт цалингийн, хоёрдугаарт тэтгэврийн, гуравдугаарт халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бодлогын шинэчлэл явуулахаар ХНХЯ-ны баг хамт олон зориг шулуудан, шөнө дөл хүртэл сууж, цаасан дээр бэлэн болгосон.
Сэтгэгдэл үлдээх