3х3 сагсан бөмбөгийн баг Рум улсын багт хожигдлоо
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын тав дахь тоглолтоо Румын улсын багтай хийлээ.
Тоглолтод...
- М.Цэрэнлхам - 6
- Э.Чимэддолгор - 3
- О.Хулан - 2
- Б.Солонго - 3 оноо тус бүр авлаа. Гэвч манай улсын баг 14-22 харьцаагаар Румын улсын багт хожигдлоо.
Шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 16:30 цагаас Францын шигшээ багтай хийнэ. Олимпийн наадмын эмэгтэй 3х3 төрөлд 8 баг оролцож тойргоор тоглож байгаа тэмцээний хамгийн өндөр оноотой 6 баг нь хасагдах шатанд шалгаран тоглох учиртай. Хэрэв манай баг хэсгийн зургаадугаар байрыг эзэлбэл гуравдугаар байранд шалгарсан багтай хасагдах шатны тоглолт хийж болно.
Сэтгэгдэл үлдээх