Цэс Close

Өндөр орлоготой буюу 3.7 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийг хүүхдийн мөнгөнөөс хасахаар төсөв тусгалаа

Хүүхдийн мөнгийг ирэх онд хэрхэн олгох нь олны анхаарлыг татаж байна. Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100,000 төгрөгөөр олгоно гэх мэдээлэл гарсан ч  2023 оны төсвийн төсөлд хүүхдүүдийн 91 хувьд  хүүхдийн мөнгийг олгоно гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна. Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна. Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон. ҮСХ, ХНХЯ дээр байгаа тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна. 

ҮСХ дээр байгаа тооцоогоор

  • нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая,
  • орон нутагт 1.6 сая төгрөг байна.

Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд байна. Энэ ангилалд байгаа айл өрхүүдийн хүүхдийн мөнгийг хасах боломжтой" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах