Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгохоор төлөвлөжээ

Австрали улс газар нутгийн хамгийн багадаа 30 хувьд нь байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн статус олгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Байгаль орчны сайд Таня Плиберсек мэдэгджээ.
"Ургамал, амьтан, экосистемээ хамгаалах хэрэгцээ шаардлага урьд өмнө хэзээ ч ингэж тулгамдаж байгаагүй. Австрали улс 110 төрөл зүйлийн ургамал, амьтан, 20 бүс нутагт онцгой статус олгож, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 50 сая га-аар нэмэгдүүлнэ гэж тэрбээр онцолжээ. Энэхүү төлөвлөгөөг 2027 онд дахин хянах юм байна.
Мөн тэрбээр Бидний одоогийн арга барил үр дүнд хүрэхгүй байна. Хэрэв бид хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хийвэл үр дүнд хүрэх боломж маш бага байгаас учраас ургамал, амьтдыг устаж үгүй болохоос өмнө хамгаалах арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх