Цэс Close

Ж.Батандан: У.Хүрэлсүх надад уурлахдаа өөрийнхөө зөвлөх, дотнынайз, дэд сайдыгаа баривчилж хүчийг үзүүлэв

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч шөнө Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг  48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэргээр шалгаж байгаа аж.

Одоогийн байдлаар Дарханы замын асуудлаар нийт таван албан тушаалтныг хорьсоны нэг нь Ж.Бат-Эрдэнэ юм.

Ж.Бат-Эрдэнэ нь 2020 оны долдугаар сараас Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оны 8-р сарын 30-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар  томилогдон ажиллаж байгаа. 

Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн асан, ШИНЭН-ын дарга Ж.Батзандангийн ах юм. Ж.Бат-Эрдэнийг саатуулахтай зэрэгцээд Ж.Батзандан өөрийн цахим хуудсаараа "Урьд шөнө Хүрэлсүх надад уурлахдаа өөрийнхөө зөвлөх, дотныхоо найз, дэд сайдыгаа баривчилж надад хүчийг үзүүлэв. Дарханы замын тендер зарлагддаг тэр жил Хүрэлсүхийн дотны найз, Дэд сайд нь Яаманд бус, өөрийнх нь хажууд зөвлөхөөр нь ажиллаж байсан гэдгийг бид мартаагүй" мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах