Б.Бат-Эрдэнэ: Энэ жил сайжруулсан шахмал түлшний үнийг хямдруулахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сайжруулсан түлшний хөнгөлөлт үргэлжлэх эсэхийг тодруулахад
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: 2023 оны төсөвт 27,2 тэрбум төгрөг агаарын бохирдлын үндэсний хөтөлбөрт тусгаж өгсөн. Ингэхдээ 4 аймагт баригдаж байгаа түлшний үйлдвэрийн үргэлжүүлэх, цахилгаан машин цэнэглэх станц байгуулах зэрэг ажиллуудад зарцуулахаар тусгасан. Сайжруулсан шахмал түлшний үнийг хямдруулахгүй. Өмнө нь цар тахлын улмаас үнийг хямдруулж байсан" гэж мэдээллээ.
Эргэн сануулахад... 2020 оноос сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлж байсан. Нэг шуудай түлш 3750 төгрөг байсныг 1870 төгрөг болгож хямдруулсан. Энэхүү хямдрал нь цар тахлын иргэдэд үзүүлэх нөлөөллийг бууруулах үүднээс хийгдэж байсан бөгөөд энэ жил энэхүү хямдралыг үргэлжлүүлэхгүй гэж БОАЖ-ын сайд мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх