Цэс Close

Л.Энх-Амгалан: Их дээд сургууль дипломгүй ажилгүйчүүдийн армийг бэлтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: ДНБ-ний 4.5 хувийг боловсролд зарцуулж байгаа. Энэ жил урсгал зардалд 14 орчим хувийг зарж байгаа. Энэ тоо боловсролоороо тэргүүлдэг хүмүүсийн жишигт хүрсэн. Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490-хэн мянган төгрөг. Энэ мөнгө хамгийн ядуу орны тоонд ордог. Гэтэл олон улсад нэг хүний зардал 8000 ам.долларт хүрсэн.

Ингэхээр ДНБ хэмжээ хэт бага байна. Малчны хүүхдүүд долоон насандаа сургуульд орох эрх нь одоо ч нээлттэй байгаа. Бид аль болох сургуулийн насаа доошлуулж байгаа. Хүүхэд нэг жилд сургуульд сурсан хугацаанаас хамаарч, ирээдүйн орлого нь нэмэгддэг гэдгийг олон улсад тогтоосон. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийн гол үзүүлэлт нь тухайн улс оронд хүүхэд дунд сургуульд хэдэн жил сурч байна вэ гэдэг юм. Мөн цахим сургалтын хувилбарыг боловсруулж, хэрэгжүүлж буй.

Их дээд сургуулийн гажуудлыг судлахаар найман ажлын хэсэг гарч ажиллаж байна. Их дээд сургууль төгссөн зургаан оюутны дунд нэг л ажлын байр оногдож буй. Гэтэл МСҮТ төгссөн хоёр хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байгаа. Их дээд сургууль дипломгүй ажилгүйчүүдийн армийг бэлтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид хэдэн их дээд сургуулийг эрхийг цуцлаад энэ асуудлыг цэгцлэхгүй" гэлээ.

Мөн сурах бичгийн алдаа дутагдлыг ойрхон ойрхон хөтөлбөрийн шинэчлэл хийснээс болсон гэж мэдээллээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд таван удаа хөтөлбөрийн шинэчлэл хийсэн бөгөөд шинэчлэлээ 10 жилийн хугацаанд хийдэг байх эрхзүйн орчинг бий болгохоор ажиллаж байгааг дуулгалаа. э

Одоогоор 1-5 дугаар ангийн сурах бичгийг төрөөс даадаг бол ахлах ангийн сурах бичгийг түрээсэлж хэрэглэдэг.  Гурван өөр онд бичсэн алдаатай сурах бичгийн шинэчлэлийг хийхэд 30 гаруй тэрбум төгрөг. Нэг жилийн дараа дараагийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийх гэж байна. Бид тиймээс сурах бичгийг цахим болгож чадсан. Энэ сурах бичиг нь алдаагүй гэж Л.Энх-Амгалан сайд мэдээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах