Хятадын Коммунист Намын ХХ их хурал: Боловсруулах аж үйлдвэрийн цар хүрээ, валютын нөөцөөр дэлхийд тэргүүлсэн

Хятадын Коммунист Намын (ХКН) ХХ дугаар их хурал Бээжин хотын Ардын их хурлын танхимд ням гаригийн өглөө эхэлсэн. Долоо хоногийн турш үргэлжлэх тус хурлыг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын XIX их хурлын Төв хорооны нэрийн өмнөөс энэ удаагийн их хурлыг нээж, илтгэл тавьсан байна.
Хоёр цаг үргэлжилсэн түүний илтгэлд дэх XIX сонгуулийн Төв хорооны үндсэн тайланд дурдагдсан онцлох тоо баримтуудыг хүргэж байна.
- Ядуурлын асуудлыг шийдвэрлэж, түүхэн амжилт гаргаж, дэлхийн ядуурлыг багасгах ажил хэрэгт чухал их хувь нэмэр үзүүлсэн. Хятад Улсын үндэсний хэмжээнд 832 шянь ядуурлаас ангижирсан бөгөөд хөдөө тосгоны 100 сая орчим хүн амыг ядуурлаас ангижруулж, 9600 мянга гаруй ядуу буурай хүн амыг шилжүүлсэн байна.
- Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын ДНБ 54 их наяд юань байснаас 114 их наяд юаньд хүрч нэмэгдсэн бөгөөд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг эзэлж, 7 нэгжээр нэмэгдэн дэлхийд хоёрдугаарт орсон.
- Хятад Улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны томоохон түнш болж, барааны худалдааны нийт хэмжээгээр дэлхийд тэргүүлэн, гадаад хөрөнгийг татах, гадаадад хөрөнгө оруулах хэмжээгээр дэлхийн тэргүүн эгнээнд жагсаж, илүү өргөн, илүү гүнзгий нээлттэй байдлыг бий болгож байна.
- Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын хотжилт 11.6 хувиар нэмэгдэж, 64.7 хувь болсон байна. Боловсруулах аж үйлдвэрийн цар хүрээ, валютын нөөц дэлхийд 1-рт оржээ.
Сэтгэгдэл үлдээх