Б.Лхагвасүрэн: Зээлийн нэг хувийн шимтгэлийг доошоо буух боломжтой гэж харж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Ард иргэдийн дунд яригдаад буй зээлийн нэг хувийн хураамж хуулийн байгууллагад зөрүүтэй шийдвэр гараад байгаа. Цаашдаа байх ёстой юу. Тэтгэврийн зээлээс хүртэл нэг хувийн шимтгэл авдаг. Үүнд тодорхой хариулт өгөөч ээ. Зээлийн мэдээллийн сангийн үүрэг ач холбогдол юу юм бэ. Утасныхаа төлбөрийг төлөөгүй байхад хар жагсаалтад оруулчихдаг. Ингээд хар жагсаалтад оруулчихсан учраас бизнесээ өргөжүүлэхэд саад болж буйг иргэд ярьж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банкны урт нэртэй хууль буюу банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хуулиараа банк үйлчилгээний шимтгэл хураамж авч болохоор хуулийн зохицуулалт байна. Ямар хэмжээтэй шимтгэл хураамж байх вэ гэдэгт янз янзын зүйл байдаг. Хуулиараа банк шимтгэл авах зохицуулалттай учраас шимтгэл хураамж хэр тооцоо судалгаатай вэ гэдэгт хяналт тавьдаг. Монголбанкны зүгээс нэг хувиас хэтрэхгүйгээр зохицуулах журам гаргасан. Ипотекийн зээлд нэг хувийн хураамж авдаг. Мөн ипотекийн зээлд өөр нэг хураамж байдаг нь нотариатаар батлуулахад хураамж авдаг. Ийм хоёр төрлийн том дүнтэй хураамж байдаг. Монголбанкны зүгээс ахин хяналт шалгалт явуулаад нэг хувь гэдэг нь хэр үндэслэлтэйг тогтооно.
Үндсэндээ, зээлийн нэг хувийн шимтгэлийг доошоо буух боломжтой гэж харж байна.
Хуулийн талаасаа шимтгэл авах эрх нь хуулиар олгогдсон. Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу зээлийн мэдээллийн санг хувийн сектор ажиллуулж болно.
Сэтгэгдэл үлдээх