Цэс Close

М.Хулан: Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь бид яаралтай тусламж үзүүлсэн

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ажилтнууд галаас дөрвөн хүүхдийн амь аварсан мэдээ цахим орчинд цацагдаж олон нийтийн сайшаалыг хүртээд байгаа билээ.

Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн жолооч Э.Бямба-Эрдэнэ: Арваннэгдүгээр сарын 14-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа айлын тооноор гал дүрэлзэн асаж байхыг харсан. Хамгийн түрүүнд галыг унтаая л гэсэн бодол байсан учраас тухайн айлын хашааг давж орсон. Тэр айлын гэр тоононоосоо шатаж байсан учраас гэр рүү орж хутга аваад бүслүүрүүдийг нь тасалж туургануудыг нь буулгасан бөгөөд аажмаар гал унтарсан гэсэн юм.

ТУхайн үед хамт байсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан: “Тухайн өдрийн 22.00 цагийн орчимд дуудлагад явж байх үеэр манай жолооч ах айлын гэр шатаж байхыг хараад унтраая гээд хашааг давж орон, галыг шуурхай унтраасан. Бид ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсан. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь бид яаралтай тусламж үзүүлсэн. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөөд, дараагийн дуудлагадаа явсан. Хүүхдүүдийн бие сайн байгаа” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах