Цэс Close

Энэ сарын 20-нд "Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ эхэлнэ

Катар Улсад болох 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 20-ны ням гарагт Эль-Хаур хотын “Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагч орон болон Эквадорын шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ.

Өмнөх төлөвлөгөөний дагуу ДАШТ нэг өдрийн дараа “Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэнд Сенегал, Нидерландын багуудын тоглолтоор эхлэх байсан боловч Катарын шигшээ багт эх орондоо болж буй тэмцээнийг нээх боломжийг олгох үүднээс тоглолтыг нь урагшлуулжээ.

Английн шигшээ баг тэмцээний хоёр дахь өдөр буюу 21-ний даваа гарагт В хэсгийн Ираны багийн эсрэг тоглоно. Уэльсийн багийн эхний тоглолт мөн 21-ний өдөр болно. Түүний дараа Уэльс, Английн шигшээ багууд 29-нд учраа таарна.

“Катар-2022” ДАШТ-ий шувтаргын тоглолт Доха хотын “Лусаил” цэнгэлдэх хүрээлэнд 12 дугаар сарын 18-ны ням гарагт буюу зул сарын баяр болохоос яг нэг долоо хоногийн өмнө болно.

ДАШТ-ий хэсгийн сугалаагаар 32 шигшээ баг дөрөв дөрвөөрөө найман хэсэгт дараах байдлаар хуваагдсан юм.

  • А хэсэг: Катар, Эквадор, Сенегал, Нидерланд
  • В хэсэг: Англи, Иран, АНУ, Уэльс
  • С хэсэг: Аргентин, Саудын Араб, Мексик, Польш
  • D хэсэг: Франц, Австрали, Дани, Тунис
  • Е хэсэг: Испани, Коста-Рика, Герман, Япон
  • F хэсэг: Бельги, Канад, Марокко, Хорват
  • G хэсэг: Бразил, Серби, Швейцар, Камерун
  • H хэсэг: Португал, Гана, Уругвай, БНСУ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах