Цэс Close

С.Ганбаатар: АПУ-гийн П.Батсайхан, "MCS"-ийн Ж.Оджаргал, "Голомт"ын Д.Баясгалан нар нүүрсний хулгайчдыг толгойлж байгаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй гэж онцлоод АПУ-гийн П.Батсайхан, "MCS"-ийн Ж.Оджаргал, "Голомт"ын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна гэж мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбатар: Би өнөөдөр нүүрсчдийг зарлана. Нууцын мэдээ үзсэн, харсан мэдэгдлээ хийнэ. Нүүрсчид төрийн гурван өндөрлөг болон хууль шүүхийн байгууллагынхныг худалдаж авсан байна. Иргэд аргаа барж байгаа. Залуучуудыг дэмжиж байна. Тэд хулгайгаа нууцад оруулж, иргэд үзэхийн аргагүй болгосон. УИХ-ын гишүүн нууцад байгаа материалыг хүртэл ард иргэддээ хэлэх үндсэн үүрэгтэй.

АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Д.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж, дээрэмдэж байгааг би баримттай ярьж байна. Тэд бүх гэрээгээ төрийн нууцад хамруулсан байгааг АТГ-т өгөхөөр хэвлэлийн хурал хийж байна. Хүмүүс эдгээр нэрийг ярихаасаа яагаад айгаад байна вэ. Тэд шүүгч нарыг хахуульдсан байна. Шүүхийн шийдвэр Шунхлайн Батсайханы арын өрөөнд гардаг боллоо.

Жишээ ярья. Хамгийн сүүлд Дээд шүүхийн шүүгч нарын гаргасан шийдвэр гэхэд С.Баярцогтын ялыг нүүрсчид худалдаж авсан. Гаргасан шийдвэрийн эзэн нь Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд нар нүүрсчдэд үйлчилсэн.

Нүүрсчид дараагийн эргээ тавьж эхэллээ. Есөн жил гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг тусгай санал гэдгээр хэрэгсэхгүй болгож, нүүрсчдийг даврааж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах