Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний луйварчид жагсаалыг ашиглаж, агуулгыг нь өөрчилсөн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "14 иргэний нийгмийн байгууллага болон 20 орчим өөр байгууллагаас Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлагын нэг хэсэг нь шударга ёстой холбоотой байна. Хариуцлага алдсан бол хариуцлага тооцохын тулд би өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байхдаа амаргүй тэмцлийг эхлүүлсэн. 

Засгийн газрын шүгэл үлээсэн асуудлыг олон нийт хүлээж аваад хамтдаа үзэл бодлоо илэрхийлж байгаад баярлаж байна. Харамсалтай нь өчигдрийн жагсаалыг үдээс хойш нүүрсний луйварчид ашиглаж, агуулгыг нь өөрчилсөн. Тэр хүмүүст хандаад хэлэхэд би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Өчигдрийн жагсаалыг ЭТТ-н хуучин удирдлагууд, МОХ эргүүлэх гэж оролдсон. Монгол Улсын Засгийн газар ажиллах чадамжтай гэдгийг хэлмээр байна.

Жагсагчдаас өчигдөр тогтолцооны өөрчлөлт хийх саналыг гаргасан. Энэ асуудлыг намын удирдах түвшинд, төрийн өндөрлөгүүд нэлээд ярьсан. Бид өнөөгийн тогтолцоогоороо 30 жил явлаа. Сөрөг хүчин, жижиг намууд хүчтэй биш байна.  Парламент бол ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдсэн, ард түмний итгэлийг хүлээсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ төлөөллийн үүргээ биелүүлж чадахгүй байдал руу явж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын даргын хувьд тогтолцоог шинэчлэх асуудлаар үндэсний хэмжээний зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзэж байна. Тогтолцооны томоохон шинэчлэл эхэлбэл ард түмэндээ дахин сонгох эрхийг нь өгнө. Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайд, Засгийн газартай байхыг хэлдэг. Үүнийг Монголын ард түмэн, улс төрийн намууд дэмжих байх" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах