Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн
А/384 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 192 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн хил орчимд ажиллалаа.
БОАЖЯ, ГИХГ, ТЕГ, ХХЕГ-аас хамтарсан аэлын хэсэг хил орчмын аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулах, зөвшөөрөгдөх маршрутыг газар дээр нь үзэн судлах зорилгоор Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод ажиллаж байна.
Ажлын хэсэг газар дээр нь ажиллан дараах арга хэмжээний хүрээнд нэгдсэн ойлголттой боллоо.
Үүнд:
- 72 цагийн жуулчдыг нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн нөхцөлийг сайжруулах,
- Хоёр талын аялал жуулчлалын байгууллагуудад ойлгомжтой байдлаар хилээр нэвтрэх процессыг зураглал тогтоох,
- Боомтын бүсэд цахим виз олголт, зөвшөөрлийн нөхцөл байдлыг сайжруулах
- Маршрутын хил хязгаарыг тогтоох
Сэтгэгдэл үлдээх