Х.Нямбаатар: Мөрдөн шалгах багаас нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өөрсдөө мэдээлэхээр боллоо

Нүүрсний гэх гэмт хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өнөөдөр зарлана гэдгээ жагсагчдад амласан билээ.
Тэрбээр... "Эрдэнэс тавантолгой компанийн гэрээ болон худалдан авалтын гэрээг ил болгосон. Өмнө нь оффтейк гэрээ, мөн өчигдөр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ил болгосон. Өнөөдөр прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хүрээнд Мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа нэрсийг ил болгохоор төлөвлөсөн байсан. Дөнгөж сая орж ирэхийн өмнө мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Тун удахгүй бид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зар өгч, өөрсдийн байранд мэдээлэл өгнө. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй тул ганц хоёр тодруулах ажил байна. Шалгаж байгаа хүмүүсээс Тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хугацаа ороод байна. Өнөөдөртөө багтаж мэдээлэл өгье гэсэн" хэмээв.
Ийнхүү нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэрсийг өнөөдөр ПРОКУРОРООС ил болгох нь ээ.
Сэтгэгдэл үлдээх