Цэс Close

Төв аймгийн заамар суманд эвдэрч орхигдсон 142 га талбайд хийсэн техникийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нараар ахлуулан 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт ажиллах үеэр Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн билээ.
 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгж хамтран дүйцүүлэн хамгааллын хүрээнд эвдэрч орхигдсон 142 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах