Цэс Close

БНТУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-д айлчлах УИХ-ын дарга Г.Занданшатарын багт ажиллаж, энэ хүрээнд БНТУ болон Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай хэлэлцсэн юм.
Уг асуудлаар эх орондоо ирсэн даруйд БНТУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг хүлээн авч байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдийн төслийг ажил хэрэг болгох асуудалд санал солилцлоо.
Үүнд:
Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай яамд хооронд байгуулах санамж бичгийн төсөл
Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар болон Сакаря Мейдан Мухаребеси үндэсний түүхэн парк хооронд байгуулах Эгч дүү паркийн харилцаа тогтоох санамж бичиг байгуулах тухай юм.
Мөн БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын Сайд Мехмет Нури Эрсой тэргүүтэй зочдын Монгол Улс дах албан айлчлалын талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах