Цэс Close

Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар үргэлжилж байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын суурьшлын бүс дагуу Дэлгэрмөрөн голын хамгаалалтын бүсэд байршилтай айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын нүхэн жорлонгийн судалгааг гаргав.
Судалгаагаар нийт 76 нүхэн жорлон байсан ба усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэн ажиллав.
Мөн хамгаалалтын бүсэд байршилтай 2 нүхэн жорлонг 11 дүгээр сарын 01-ний дотор буулгах албан даалгавар өгч, 7 нүхэн жорлонг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг иргэдийн хамт хамтран зохион байгууллаа.
Иргэд, айл өрхүүдэд хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонгийн хор уршиг болон байгальд ээлтэй эко 00 байгуулах талаар мэдээлэл хүргэж ажиллав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах