“Даян дэлхийн байгаль орчны сан” ирэх дөрвөн жилд манай улсад хэрэгжүүлэх төслийн саналаа хэлэлцэж байна

Хөгжиж буй болон НҮБ-ын гишүүн улс орнуудын байгаль орчны олон талт хэлэлцээрийн хүрээнд тодорхой зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас Монгол Улсад ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төслүүдийг үндэсний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
1992 онд байгуулагдсан Даян Дэлхийн Байгаль Орчны Санд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, улмаар тус сангийн 4-р циклээс эхлэн байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.





Сэтгэгдэл үлдээх