Говь-Алтай аймгийн төгрөг суманд "100 булаг, 1000 малчин 15000 бөхөн" шинэ төслийн танилцуулах уулзалт болж байна

Говь-Алтай аймгийн тухайд булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг 2004 оноос модон шон өргөстэй тороор эхлүүлэн одоог хүртэл тасралтгүй зохион байгуулан 203 булаг шандын эхийг хашиж хамгаалсан байдаг. 2018 оноос эко клубын хүүхдүүдийн санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан дэмжиж Бөхөн бүхий Халиун, Төгрөг, Шарга, Баян-Уул, Дарив, Тонхил, Хөхморьт сумуудад нэн ховор, ховор амьтдын усан хангамжийг сайжруулах зорилгоор булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг эхлүүлж 26 булаг хамгаалсан бол орон нутгийн төсөв буюу Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 7 булаг нийт 33 булаг хамгаалагдаж 328,798.8 сая.төгрөг үүнээс төсөл хөтөлбөрийн санхүүжилт 300,568.3, БНХСАХЗ 19,680.5, малчин иргэдийн хандив 8550.0 сая.төг зарцуулагджээ.





Сэтгэгдэл үлдээх