БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Тогтвортой байдал, байгаль орчны сайд хатагтай Грейс Футэй уулзаж, санал солилцлоо

2015 оны Парисын хэлэлцээр буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх анхны хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхээр улс орон бүр ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн өөрсдийн зорилгоо тодорхойлж, ҮТХНЗ баримт бичгийг гаргасан билээ.
Энэ хүрээнд 2030 он гэхэд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах үүрэг, амлалт авсан, түүнд хүрэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Ингэхдээ бид тайлагнах үйл явцад хариуцлагатай, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
Сингапур Улсын туршлагаас дурдвал тус улсын Үндэсний Их сургуулийн Ази-Номхон далайн орнуудад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн эх үүсвэрийн тооллого, сансараас тандан судлах судалгааны томоохон төсөлд Монгол Улсыг хамруулах боломж юм. Энэ нь их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон алхам болох юм.



Сэтгэгдэл үлдээх