Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 15 дугаар бага хурал Канад улсад болно

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар энэ оны 12 дугаар сард Канад Улсын Монреал хотод болох Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын асуудлаар мэдээлэл солилцов. Мөн Канад Улсын засгийн газраас Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцын хүрээнд дэвшүүлж буй санал, мэдээллийг хүлээлгэн өглөө.







Сэтгэгдэл үлдээх