Цэс Close

Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсноор 1072 хувьцаа биржээр эргэлтэд орох боломжтой болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

ИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Чалкогийн гэрээ дуусаагүй юу. Намайг ЗГХЭГ-ын сайд байхад Чалкогийн гэрээ 2017 оны дөрөвдүгээр сард дуусаж байсан. 350 сая ам.долларыг нь Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед төлж дуусгасан. Гэтэл одоо дахиад таван жилээр сунгаад 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл  17 хувийн хөнгөлөлттэйгөөр өгөхөөр гэрээ сунгасан гээд нийгмийн сүлжээгээр ярьж байна. Чалкогийн гэрээ нууцын зэрэглэлд байдаг бол үүнийг ил болгомоор байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Ж.Мөнхбат чухал санал хэллээ. Тэр ажиллаж байсан Засгийн газрын үед ажиллаж байсан уурхай дээр хийж байсан ажлуудыг хил нөхцөлөөр хийж байна. Түр журмаар зөвхөн нүүрсээ тестилж үзнэ. Хууль батлагдаад шууд хэрэгжих боломжгүй байгаа. Маш олон ажлыг хийх ёстой. 11 журмаас гадна бирж байгуулна. Нэг амьсгаагаар хийх боломж байхгүй. Хөрөнгө мөнгө шаардагдана. Хил нөхцөлөөр хийхээр хүндрэлтэй асуудал байна. Тиймээс  долдугаар сарын 1-н хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 хувийг ядаж зардаг болох ёстой. Эхний ээлжид хоёрдугаар сарын 15 хүртэл 20, 15 хувиа биржээр зарна. Хил нөхцөлөөр зарна гэсэн үг. Үнийн хувьд доод үнийг "Эрдэнэс Тавантолгой" компани өөрсдөө зарлана. Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас БЭТ томилсон.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 1072 хувьцааг амь оруулах талаар ярьж байна. Амь орно гэхээр хувьцаа эзэмшигчид ашгаа авч, олон нийтийн хяналтад орж, хувьцаа эзэмшиж буй бүх хүмүүс тухайн компанийн хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хянадаг ийм зарчмыг хэлнэ. Тэгэхээр 1072 хувьцаа хэдэн онд иргэдэд шилжүүлсэн, түүнээс хойш хэдий хэмжээний ашиг өгөөд байна вэ. Хоёрдугаарт өнгөрсөн хугацаанд ард иргэдэд өгөөгүй байсан ашгийг хэзээ нөхөж өгөх вэ. Эздээс нь асуухгүйгээр, хэний ч хүсээгүй зардлыг гаргаад ард түмний хөрөнгийг устгаад хаясан. Өнөөдөр иргэд хэдий хэмжээний хувьцаа эзэмшиж байгаагаа хүртэл мэдэхгүй байна. Амь орно гэдэг нь оролцогч бүх тал ашиг, орлогын мэдээллээ ил тод авч байхыг хэлнэ. Уул уурхай, хөдөө аж ахуйн бирж гээд салангид биржүүд байгуулахыг би дэмжихгүй байна. 30-аад жилийн түүхтэй Монголын хөрөнгийн бирж гээд байгууллага бий. Үүний хажууд ахиад салгаж бирж байгуулах шаардлагагүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хоёр дахь зах зээлд гарвал 1072 хувьцааг мөнгөтэй хүмүүс цуглуулаад авчих учраас тэрийг нь хаах ёстой. Тийм учраас хоёр дахь зах зээлийн талаар ярихгүй.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: 1072 хувьцаа дээр болгоомжлол гарч байгааг Засгийн газар ойлгож байна. Уг нь ард иргэд ногдол ашиг авах ёстой. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс гадаад руу явчих вий гэдгийг хүн бүр ойлгож буй. Бид зүгээр амь оруулж, үр өгөөжийг өгүүлэхээр ажиллаж байна. 1072 хувьцааг иргэд өнөөдөр зарчих вий гэдгийг ойлгож байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах