"Харз"-ны усанд орохын учир утга
Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, эд эсийг сэргээж өгдөг юм .
Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг .
Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанрыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн бөгөөд Монголчууд Намрын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг. Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батална. Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй.
Харзны усанд та тогтмол орсноор дараах өвчнөөс урдчилан сэргийлж эдгээх боломжтой.
Бөөрний дутагдалтай, Астамтай, Хорт хавдартай , Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний дутагдал, Бүдүүн нарийн гэдэсний хэвийн үйл ажиллагаа , Тархины судасны нарийсал, Мэдрэлийн цочмог сэрэл , Нуруу ууц хөшилт хуяан даралт, Хоолойн ангин болон бамбайн үрэвсэл, Түрүү булчирхай, Цистит, Нурууны радикулит, Үе мөч яс янгинах, гэх зэрэг олон олон төрлийн өвчнөөс урдчилан сэргийлж мөн эдгээх боломжтой.
Гол мөрний усанд нар, сар, од эрхэсийн гэрэл байнга ээлжлэн тусч байдаг. Өглөөгүүр азоны давхарга хөрсөнд бууж байгалийн од эрхэсийн гайхамшиг усанд шингэсэн байдаг.
Хүн байгалийн гол усанд орсноороо хүн, байгальд өөрийгөө цэвэрлэж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно.
Харзны усанд орохдоо анхаарах зүйл:
• Харзанд орохдоо биеэ хир буртаггүй байлгах эмэгтэй хүн биений юм гадагшлах.
• Амны алдаа гаргахыг цээрлэх гол мөрөн жижиг томоор ялгах тийм ийм гэж голох.
• Орох гэж голынхоо лус савдагийг хайрлан хүндлэх билэгшээн лус дошгирсон эсэхийг мэдэх, цэвэр ариун байлгах нь чухал.
• 3-5 секунт ороод гарахад л болно дахин эргэн орох нь салхи авах ноцтой.
• Хөлөө дүрэхээсээ өмнө урьтаж магнайгаа норгох.
• Өөрийгөө таниулан нэр ус жилээ хэлэн даатгаж шивших.
• Шид авах бодолгүй эрүүл сайхан болохыг бэлэгдэж сайхан санах нь эрхэм юм.
Бэлдэж ирэх зүйлс:
-Усанд орох хувцас, гарч ирээд солих хувцас
-Уснаас гарч ирээд биеээ арчих алчуур, дулаан хучлага таавчиг
-Халуун цай шар тостой байвал сайн.
-Машин тэргээ дулаан байлгах салхи авхуулахгүй.
Сэтгэгдэл үлдээх