Таргалалт бол амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүсэж буй нэг төрлийн өвчин
Бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас арьсан доорх өөхлөг эд болон бусад эдэд илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдаж биеийн жин нэмэгдэхийг таргалалт гэнэ.
Таргалалтын 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг ба үлдсэн цөөн хувь нь өвчин болон удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг. Мөн ихэнх тохиолдолд хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байна.
Таргалалт бол орчин цагийн хөгжил, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүсэж буй нэг төрлийн өвчин юм.
Таргалалт үүсгэх үндсэн шалтгаан:
Сахар, өөх тос их агуулсан илчлэг өндөртэй хоол их хэрэглэх
Суурин амьдралын хэв маягтай холбоотой хөдөлгөөний идэвх багасах
Хүний биеийн жингийн зохист хэмжээ алдагдах нь бодисын солилцооны хямралд хүргэж, бусад эрхтэн тогтолцооны өвчлөл үүсэх нөхцөл болдог. Биед агуулагдах муу өөх тосны хэмжээ ихсэх нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчлөл үүсгэх тэргүүлэх шалтгаан болдог.
Чихрийн шижин хэв шинж 2 шинээр оношлогдсон өвчтөнүүдийн 80-90% нь биеийн жингийн илүүдэл, таргалалттай байдаг.
Биеийн жинг 10 хувиар бууруулахад чихрийн шижингийн эрсдэл 58 хувиар буурдаг байна.
Сэтгэгдэл үлдээх