Цэс Close

Н.Ганибал: Н.Алтанхуягийн Засгийн газар Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих тогтоолтой адил тогтоолыг бусад салбарт гаргаж байсан уу?

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол төрийн ордонд болж байна.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Түр хорооны үйл ажиллагааг шинэ жишиг тогтоох гээд ажиллаж байна. Өнөөдөр энэ жишгийн эхний алхам учраас наанатай, цаанатай байх шиг байна. Бид өнөөдөр ганц биш харин маш том асуудлыг нэг дор оруулаад ирчихлээ. Засгийн газрын олонхоор гаргасан шийдвэрт Ерөнхий сайд ганцаараа хариуцлага хүлээх ёстой эсэх, бондын бодлогын зөвлөлийн шийдвэр "Хөгжлийн банк"-ны ТУЗ-д очдог эсэх, "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн шийдвэр нь зээлийн хорооны шийдвэрийг хэрхэн шийдвэрлэдэг, зээл авсан компаниудын үйл ажиллагаа Монгол Улсад ашигтай эсэх болон тэдгээр компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгээр дампуурсан эсэх. Цаашлаад Хөгжлийн банкнаас авсан зээл зориулалтын бус байсан уу? үгүй юу? цаашлаад Монгол Улсын татварын систем зөв явж байгаа эсэхийг нэг дор ярилцах болчихоод байна.

Ер нь Засгийн газрын шийдвэрийг нэг хүн хариуцдаг юм уу? Би Н.Алтанхуяг гишүүнээс асууж байна. Таны ахалж байсан Засгийн газар энд байгаа шинжээчийн дүгнэлтэд дурдсан шиг Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих 256 дугаар тогтоолтой адил тогтоолыг бусад салбарт гаргаж байсан уу? Өнөөдөр бусад сайд нар нь ирээгүй болохоор Ерөнхий сайд нь асуудлыг өөр дээрээ үүрдэг юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа юм. Тэгэхээр өнөөдөр биднийг ард иргэд үзэж байгаа учраас асуудлыг зөв талаас нь ярьж харуулах ёстой. Тэгэхгүй бол хэн нэгийг буруутгах гэж байгаа юм шиг хандлага төрүүлээд байна гэсэн гэлээ.

Н.Ганибал гишүүний асуултын хариуд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Засгийн газар ямар нэг байдлаар жишээ нь " Авто замыг хөгжүүлсүгэй" гэсэн тогтоол гаргасан гэж бодъё. Тэр тохиолдолд Хөгжлийн банкнаас гаргасан мөнгөний эх үүсгэвэрийг Засгийн газрын тогтоолд заавал тусгадаг. Үүнд зээлийн хүү, валютын ханшийн зөрүү, эргэн төлөлт заавал тусгагдсан байдаг. Энэ бүх л Засгийн газарт байдаг. Зам өнөөдөр шууд мөнгө өгөхгүй учир улсын төсвөөс төлнө гээд тогтоол нь гарч байгаа юм. "Бэрэн"-гийн жишээн дээр авч үзэхэд 4 компаниа орж байгаа. Эдгээрт улсын төсвөөс тэгнэ, ингэнэ гэсэн шийд гарахгүй. Учир нь 2017 он хүртэлх хуулиар  Хөгжлийн банк тус компанид зээл өгөх эсэхээ өөрсдөө шийднэ гэж заасан байсан. Тэдгээр 4 комданий нэгд нь өгөх үү эсвэл 2-3 магадгүй дөрвүүлэнд нь өгч магадгүй учраас "ХҮРТЭЛ" гэж тодотгосон. Өгөх эсэхээ Хөгжлийн банк өөрөө шийдэх учраас. Би бас нэг зүйлийг гайхаад байна. Гуравны нэгт нь мөнгө төлөөд байхад түүний барьцааг авч чаддаггүй банк гэж бас байна. Өнөөдөр хэн нэгнийг буруутгахаас илүүтэйгээр олон нийтэд танилцуулга хийж байгаа учраас хаана ямар алдаа гаргасан бэ? гэдгээ л нягталж ойлгох ёстой. Ер нь бол ЗАсгийн газар ямар ч буруугүй. Учир нь өгөхгүй байж болно гэсэн заалт бас байгаа. ГАргасан эрсдлээ өөрсдөө хүлээгээч" гэлээ.

Уг нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд болох юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах