Н.Учрал сайд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг "хүн хогнууд" хэмээв
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль"-ийн төслийн зарим заалтууд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.
Тодруулбал "Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно. Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно" гэсэн байв.
Харин өнөөдөр дээрх заалтуудыг татан авч байгаагаа мэдэгдсэн бөгөөд өргөн барьсан хууль нь шүүмжлэл дагуулаад эхлэхтэй зэрэгцэн Н.Учрал сайд цахим хэрэглэгчдийг "ХҮН ХОГНУУДАА" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Хэдхэн сарын өмнө ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл иргэдээ "УЛ"-ныхан хэмээн нэрлэж олны эгдүүцлийг хүргэж байсан бол өнөөдөр Н.Учрал сайд иргэдээ "хүн-хогнууд" хэмээн нэрийдлээ. Түүнийг ийн пост оруулсаны дараа иргэд олон нийт төрийн түшээдүүд иргэдээ элдвээр хэлж таашаал авдаг уу? Иргэдээ доромжилсон сайд огцрох уу? гэх асуултуудыг ар араас нь тавьсаар байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх