М.Баяраа: Шинжилгээнд өгсөн давсны хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан ч бохирдол ихтэй учраас чанарын шаардлага хангасан давсаар солихоор болсон

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдрийн хувьд нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын явцын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Өнөөдрийн хувьд нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, давсанд хийсэн шинжилгээний хариу гарсан эсэхийг тодруулахад Ерөнхий менежер М.Баяраа “Шинжилгээний хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Давс маш их бохирдолтой, шавар, хог шороотой, мөстэй нийлүүлэгдсэн. Манайхаас компанид мэдэгдэл хүргүүлж, чанарын шаардлага хангасан давсаар солих шаардлага тавьсны дагуу сольж өгөхөөр болсон” гэлээ.
Мөн НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын суурьшлын бүсэд мал орж ирэх нь маш том эрсдэл дагуулж байдаг. Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлд халдварт өвчин гарвал хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх гэх мэт зардал ихтэй, өндөр эрсдэлтэй” хэмээсэн юм.
Мөн малыг хотоос гаргаж байгаа нь Улаанбаатар хотын 1.6 сая иргэнээ бодсон шийдвэр. Тиймээс нийслэлийн ойролцоо мал малладаг, мөн отор хийж байгаа малчид малаа хараа хяналттай байлгах шаардлагатайг онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх