“Асарын өндөр “ түүхэн дуулалт жүжиг тун удахгүй тавигдана

“Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр “ түүхэн дуулалт жүжиг тун удахгүй тайзнаа амилах гэж байна. 2023 онд тохиох Завхан аймгийн 100 жилийн ой болон 2022 онд Завхан аймгийн нутгаас Хүннүгийн язгууртны дурсгал олдсон түүхэн чухал үйл явдлуудыг улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд уг жүжгийг толилуулах юм байна. Уг жүжгийг “Огторгуйн цагаан Гарьд” сан, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр хамтран 2023 оны тавдугаар сард толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Сэтгэгдэл үлдээх