Цэс Close

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажил эхэлжээ

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-7 хувиар нэмэгдэж байна. Энэ сарын 16-ны өдөр л гэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн мөн үеэс 109 мегаваттаар нэмэгдсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 мгвт-ын хүчин чадалтай. Уг станц ашиглалтад орсноор баруун гурван аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож ОХУ-аас импортлох эрчим хүчний биет хэмжээ буурах юм.

ОХУ-аас манай улс нэг квт-ц эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгвэл тус усан цахилгаан станц ашиглалтад орсноор нэг дахин бага үнээр дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Алтай-Улиастай эрчим хүчний систем найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаж цахилгааны доголдол үүсэх эрсдэлээс сэргийлнэ.

Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэгвэл нутгийн иргэдтэй зөвшилцөж өрөмдлөг хийж эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах