О.Мөнхжинг суллаж, хилийн хориг тавилаа
Цагдаагийн байгууллагаас IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2023.02.06/ болж, шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч О.Мөнхжинд холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын санал хэлэлцэх хурал болж шүүхээс яллагдагч О.Мөнхжинд холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ. Харин Монгол Улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх